Бидний тухай

Воком групп танилцуулга

Манай “Воком Технологи” ХХК нь 2013 оны 08 дугаар сарын 08-ны өдөр дараах чиглэлүүдээр үйл ажиллагаагаа явуулахаар үүсгэн байгуулагдсан. 

  1. Гадаад худалдаа
  2. Уул уурхайн чиглэлээр зөвлөгөө өгөх
  3. Программ хангамжийн үйл ажиллагаа, борлуулалт
  4. Лед дэлгэц угсралт, суурилуулалт
  5. Онлайн худалдаа үйл ажиллагаа 
  6. Дохиолол хяналтын камер угсрах суурилуулах

Мөн Уул уурхайн үйлдвэрийн газрын дэргэд  цахим музей байгуулснаараа үйлдвэрийн түүхийг залуу үеийнхэндээ сурталчлаад зогсохгүй, шинэ залуу ажилчдадаа зориулсан сургалт хийх,  мэдээлэл өгөх, мэргэжлийн  баяруудыг тохиолдуулан өдөрлөг зохион байгуулах зэрэг музей тойрсон олон нийтийн  ажлуудыг зохион байгуулах боломжийг бүрдүүлж өгсөн юм. 

Our Aim
There creepeth darkness him wherein a the signs face unto best seasons female were they're dominion. Brought gathered whales was.
Company Vision
There creepeth darkness him wherein a the signs face unto best seasons female were they're dominion. Brought gathered whales was.
Our value
There creepeth darkness him wherein a the signs face unto best seasons female were they're dominion. Brought gathered whales was.

Мөн “Эрдэнэт үйлдвэрийн” ТӨҮГ-ын харьяа цех, хэлтэс, бүтцийн нэгжүүдийн үйл ажиллагаа,  онцлох түүхэн үйл явдлууд, мэргэжлийн баяр зэрэгт тохируулан тухай бүрд нь музейн үзмэрүүдийг шинэчлэн дэглэх боломжтой болох юм. Энэхүү музейд техник технологийн олон дэвшлийг ашиглаж ажилласан.  Үүнд: 

  1. 3D холограмм ширээ
  2. VR нүдний шил
  3. Үзмэрийн тайлбарын дижитал киоск
  4. 270 градусын бүхий виртуал өрөө
  5. Дууны давтамж мэдрэгч чичиргээт шал
  6. 360 холограм
  7. 10-н хуруу мэдрэгчтэй дэлгэц

Үзэгчид дээрх технологийг ашиглан Эрдэнэт үйлдвэрийн анх ашиглаж эхлэхээс өмнөх болон өнөөг хүртэлх бүхий л түүхэн мэдээллийг авч болохоос гадна үзэгч өөрийгөө Эрдэнэт үйлдвэрийн ил уурхайн мөргөцөгийн дэргэд байгаагаар, белаз экскаватор дотор байгаагаар, үйлдвэрийн цехүүд дотор байгаагаар болон ил уурхайн тэсэлгээг 270 градусын дэлгэц дууны давтамжаар чичирдэг ухаалаг шалны тусламжтайгаар дэргэд нь байгаа мэт мэдрэх боломжтой. доргио  мэт бүхий тусгайлан бэлдсэн өрөөнд.

Энэхүү музейг бүтээн байгуулахад мэргэжлийн музейн үзмэр дэглээч, музейн арга зүйч нартай хамтран музейн чанар стандартын дагуу дотоод засал, үзмэрийн хоргыг хийж гүйцэтгэн үзмэрийг дэглэсэн юм.

Та бүхэн монгол улсын хөгжлийн түлхүүр болсон “Эрдэнэт Үйлдвэр”-ийн талаар болон Эрдэнэт хотын бүтээн байгуулалтын хөгжлийн түүхэн баримтуудыг бидний бүтээн байгуулсан Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбалын нэрэмжит “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын музейгээс үзэж сонирхоорой.